БИЧЛЭГ: Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Voice-ийн тайзнаа

“The Voice of Mongolia” шоуны шинэхэн дугаар өчигдөр орой үзэгчдийн хүртээл болов. Тус дугаарт “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаар сонсогчдынхоо сэтгэлийг уяраасан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Ү.Уртнасан дугаарт оролцлоо.

Тэрээр “Hallelujah” хэмээх дууг дуулан шүүгч Д.Болдын багт нэгдэв. Сонирхуулахад тэрбээр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгсч, УДБЭТ-т 2014 онд концертмейстрээр ажиллаж эхэлсэн байна.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button