Коронавирусийн улмаас “Токио-2020” олимпын наадмыг хойшлуулж болзошгүй

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн корона буюу “Covid-19” вирусийн халдвар аюулын харанга дэлдээд буй. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд халдвар авсан хүний тоо 14 840-өөр нэмэгдэн, 242 иргэн нас барсан. Одоогоор “Covid-2019” халдвараар 1363 иргэн нас барж, халдвар авсан 60062 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Коронавирусийн халдварын улмаас цөөнгүй тэмцээнийг цуцлаад буй. Тэгвэл энэ асуудал улам хурцдан “Токио-2020” олимпийн наадмын хойшлуулах, бүр цуцалж ч магадгүй нөхцөл байдал үүсээд буйг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Токиогийн олимп болох Япон улсад “Covid-19” вирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь гол шалтгаан болоод ба олимпын наадмыг цуцлах эсэхийг гуравдугаар сард хэлэлцэхээр болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button