Брэд Питт анх удаа шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртлээ

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо үргэлжилж байна. Үүгээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Холливудын нэрт жүжигчин Брэд Питт “Once Upon a Time in Hollywood” УСК-д бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Тэрбээр үүний өмнө “12 Years a Slave” киногоор шилдэг продьюсерийн шагнал хүртэж байсан юм. Иймд Брэд Питтийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны удаа энэ болов.

Тэрбээр найруулагч Квинтин Тарантино болон хамтран дүр бүтээсэн жүжигчин Леонардо ДиКаприо нарт талархал илэрхийлээд, “Энэ уран бүтээлээр уулзсан бүх гайхамшигт хүмүүстээ баярлалаа. Энэ кинонд миний хийсэн бүгдийг өнгө оруулан буддаг энхрий хүүхдүүддээ зориулан дүр бүтээсэн билээ. Та бүхэндээ хайртай шүү” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button