БНСУ-д амьдардаг, зургаан настай хүү цуглуулсан мөнгөөрөө 200 маск хандивлажээ

Коронавирусийн халдвар дэлхий нийтэд эрчимтэй тархаж буй ээ цаг мөчид урьдчилсан сэргийлэх аргын нэг болох амны хаалтыг гадаадад амьдардаг монголчууд эх орон руугаа  илгээсээр байгаа.  Тэгвэл БНСУ-д амьдардаг, зургаан настай Бүрэнбатын Ертөнц хүү цуглуулсан мөнгөөрөө хүүхдийн амны 200 хаалт худалдан авч, эх орондоо илгээжээ. Түүнд ЭМЯ талархаж буйгаа илэрхийлж цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд тус амны хаалтыг Хүүхдийн төв сувиллын бяцхан багачуудад хүргүүлнэ” хэмээжээ. 

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button