Бөхчүүд допингийн асуудлыг Цагаан сараас өмнө шийдэхгүй бол барилдахгүй гэв

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд өнөөдөр допингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын үндэсний бөхийн холбоо допингийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Допингийн асуудлыг өнөө хүртэл эцэслэн шийдэхгүй байгаа нь байдаг л асуудал мэт буруу жишгийг тогтоож байна. Холбоо өнөөг хүртэл хуралдахгүй байгаа нь үндсэн чиг үүргээ барьж ажиллахгүй байна гэж бөхчүүд үзэж байна.

Тиймээс бөхчүүд 2020.20.10-ны өдрийн дотор холбогдох хороодын хуралдааныг хийж, допингийн асуудлаа эцэслэн шийдэхийг шаардаж, 200 орчим бөхчүүд нэгдэн МҮХБ-нд хандаж байна”  гэсэн юм.

Тэд допингийн шинжилгээг шударгаар авдаг байх, нэр хүндийг нь ихээр унагаж байгаа асуудлуудыг цэгцлэхийн тулд нэгдэж, холбоондоо шаардлага хүргүүлж буйгаа онцолсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button