Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

2018-07-11 06:07   
Хуваалцах Жиргэх

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл өчигдөр дууссан. Бөхийн барилдааны бүртгэлийг хоёр хоногийн турш Спортын төв ордонд авсан бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ.

Ийнхүү Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх