Бөхийн засуулч Х.Пүрэв, балетчин О.Анужин, жүжигчин Т.Борхүү, П.Эрдэнэзаан тэргүүтэй 30 гавьяат төрлөө...

2018-07-10 06:04   
Хуваалцах Жиргэх

Жил бүр Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн дээд цол, одон, медаль гардуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө. Энгэрээ мялаалгасан хүмүүсийн дунд олны танил эрхэмүүд цөөнгүй байлаа. Тухайлбал өгүүлэхүйн ухааны нэрт мастер Г.Равдан, Бөхийн засуулч Х.Пүрэв, балетчин О.Анужин, жүжигчин Т.Борхүү, П.Эрдэнэзаан тэргүүтэй хүмүүс гавьяат цол хүртсэн юм. Дашрамд сонирхуулахад энэ жил нийт 30 гавьяат төрлөө.

Мэргэжлийн урлагийн байгууллагад 43 дахь жилдээ ажиллаж буй Г.Равдан гуай бол тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  өндөр хувь нэмрээ оруулсан эрхэм билээ.

Монголын хошин урлагт өөрийн гэсэн тод мөрөө үлдээж, 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон П.Эрдэнэзаан бол яахын аргагүй ард түмний хүсэн хүлээсэн гавьяат билээ.

13 жил балетаар хичээллэж, дуурийн театрт 8 жил ажилласан 23-хан настай шинэхэн гавьяат О.Анужин бол Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуучуудын нэг билээ. Олон улсын А зэрэглэлийн уралдаануудад зууны манлай С.Оюун гуайн гаргасан амжилтуудыг гаргаж байгаа мундаг бүсгүй юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ цолоор Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж, Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нар.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН цолоор Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан.

"АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН" цолоор “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далай, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржаа, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүндсамбуугийн Сандуйжав, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабал, “Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдор нар.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин, Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүү, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэг, “Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан нар.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ цолоор Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ цолоор Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Доржпалам нар.

ГАВЬЯАТ БАГШ цолоор Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэн, Зундуйн Бямбаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэг, Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржав, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтох, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэв, Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяндоржийн Пүрэвсүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюм, ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнаа, Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэв, Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалаг, МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүү нар.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерей, “Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсан нар.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэн.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ цолоор “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батаа.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор Ахмад тариаланч Боожийн Цэвээн, “Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Давааням нар.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН цолоор Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэр

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН цолоор “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнэ.

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН цолоор Ахмад холбоочин Гончигийн Баттогтох.

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ цолоор Эдийн засагч Дашсамбуугийн Полоож.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэй, Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяан, Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэв, Ахмад зохиолч Авидын Шартолгой нар.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюун.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндорж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нар.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэн, “Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоо нар.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ цолоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэд, “Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг нар.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор Хүний бага эмч Гончигийн Батсуурь, “Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэн, Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нар.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа нар тус тус шагнагдлаа.

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал, М.Дайриймаа


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

91195353 139.5.218.90 / 2018-07-10 16:40

Шившиг. Хүүхэд дайрч алсан алуурчин Жаргалмаа хошин шогийн алиалагч нар бол зууны онигоо шүү. Балетчин нь хэний ну а болоод хэд хэдэн шагнал алгасаад үнэтэй шагнал авчиваа. Насаараа зүтгээд аваагүй ахмадуудын хажууд зүгээр л шившиг шүү.