Бизнесээрээ овоглогдсон дэлхийд данстай тэрбумтнууд...

2018-07-05 04:46   
Хуваалцах Жиргэх

Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуудах алдрыг өөрөө олдог гэж үг бий. Өөрийнхөө хүч чадлаар, авьяасаар, эсвэл ойр дотныхоо хэн нэгэн хүний нэр нөлөөгөөр олны танил болж, түүгээр овоглогдон дуудагдах хүмүүс цөөнгүй байдаг.  Тэгвэл энэ удаад эцэг эхийнхээ овог нэрнээс илүү бизнесээрээ олонд танигдаж,  дуурсагдах болсон бэлтэй эрхмүүдийг онцоллоо.

Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшир анх зээлийн хөрөнгөөр 1993 онд Монголын алт компаниа байгуулж байсан бол өдгөө 1.1 тэрбум ам.долларын орлоготой “МАК” хэмээх “вант улс”-ыг бий болгож чаджээ. Компаныхаа нэрээр алдаршсан түүний хүү охин хоёр нь ч мөн л бизнесээр нь овоглон олны танил болж, төр түшилцэж буй.

Эгэл жирийн малчны хотноос сайд болтлоо дэвшсэн “АПУ”-ийн Г.Батхүү өнөөдрийн их амжилтаа өвөөтэйгээ холбон тайлбарладаг. Хэдийгээр тэр спирт үйлдвэрлэдэг муу нэртэй ч түрээсийн байранд эхэлсэн бизнесээ дэлхийд дуурсагдтал цэцэглүүлсэн зайтай нөхөр шүү.

Олон нийтэд хэт нээлттэй амьдардаг “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэлийн намтрыг мэдэхгүй хүн бараг үгүй болов уу. Харин тэрбээр боов үйлдвэрлэдэг гэдгээрээ үргэлж онигоонд орж явдаг ч энэ нэрэндээ учиргүй хайртай гэсэн.  Аргагүй шүү дээ, үйлдвэр нь түүнд 150 сая ам.долларын ашиг авчирсан юм чинь.

Хүүхэд байхдаа самар, жимс түүж зардаг байсан Д.Ганбаатар хар зах дээр наймаа хийж хөлжсөн гэдэг. Тэрбээр хурдан хүлэг, хөөрхөн эхнэрээрээ алдартай ч “Макс” группийн эзэн гэдгээрээ үргэлж овоглуулсаар ирсэн.

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төрийн түшээ гэхээсээ илүүтэйгээр “Хурд” группийнхээ нэрээр олонд танигдсан. Тэрбээр бүтээн байгуулалтыг ёстой л сүндэрлүүлэх шиг болдог компаниасаа 180 сая ам.долларын ашиг хүртдэг.

Монголын эмийн үйлдвэрийн монополь гэгддэг “Монос” группийг Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хамтран байгуулсан түүхтэй. Л.Эрдэнчимэг өдгөө УИХ-ын гишүүн болсон ч хүмүүс түүнийг “Монос” гэх нэрээр нь дуудсаар л байгаа. Магадгүй цаашид ч овоглогдсоор байх биз.

Мэдээж бизнесээрээ овоглон дэлхийн тавцанд гарсан мундаг бизнесмэнүүд дунд МСS-ын Ж.Оджаргалыг оруулахгүй бол ёстой "алдас" болох байлгүй. Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан энэ эрхмийн талаар танилцуулах нь илүүц биз ээ...

С.Мөнхжаргал


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЁЫЁЙ 202.131.236.170 / 2018-07-05 06:26

ҮХСЭНИЙХ НЬ, БИЗНЕСЭЭРЭЭ ГЭЖ... АХМАД ҮЕИЙН МИНЬ ХӨЛС ХҮЧЭЭ ШАВХАН БАЙЖ БҮТЭЭН БАЙГУУЛСАН ХӨРӨНГИЙГ ЦООХОР ЖАСРАЙ, ХУЖАА ГАНОЛДЫН ХУВЬЧЛАЛ НЭРТЭЙ ЛУЙВРААР ҮНЭГҮЙ АВСАН ЮМ,ТЭД