“АМЬДРАЛ МИНИЙ ДУРАНД” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭНЭ

2018-07-04 10:24   
Хуваалцах Жиргэх

Гэрэл зурагчин Э.Эрдэнэбаяр “Амьдрал миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнгээ энэ сарын 6-нд нээхээр болжээ. Монголын уран зургийн галерейд нээгдэх уг үзэсгэлэнгээр Монгол Улсын 1980-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны Монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан болоод эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд л амьдралын бодит түүхийг тольдоорой.

Э.Эрдэнэбаяр нь1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгсчээ. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Адмон” хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлалын үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр “Ган Үзэгтэн" шагналтан бөгөөд Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, АНУ-ын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. Олон жилийн хөдөлмөрөө шингээсэн уран бүтээлийн дээжээ ийнхүү өргөн барьж буй юм. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх