Замын зардалгүй эцэг хүүдээ очих гэж ИЙМ “завиар” 10 хоног голоор сэлжээ

2018-07-03 03:36   
Хуваалцах Жиргэх

Оросын Алтайн БНУ-ын Поспелихинскийн районы “Факел социализма” тосгоны гүүрэнд нэгэн өвгөн завьтайгаа гацсан тухай дуудлага аврагчидад иржээ. Очиход өвгөн гар хийцийн завьтайгаа гүүрэнд гацсан байсанд гаргажээ. Өвгөн Рубцово гэдэг тосгонд амьдардаг агаад Барнаул хотод суудаг хүүгийндээ очихын тулд завь хийн 10-дахь өдрөө голоор аялж байгаа аж.

Завиа хуванцар сав, модоор хийжээ. Нийтдээ 1500 хуванцар савыг нийлүүлэн модоор завирхуу юм хийсэн агаад дээр нь нар борооноос хамгаалах хаалт маягийн юм босгожээ.

Өвгөнд замын зардал байхгүй тул ийнхүү голоор аялж Барнаул хот хүрэхээр шийджээ. Замдаа голоос барьсан загасаар хооллож явжээ. Харин хүү нь аавыгаа ийнхүү амь дүйн өөрийг нь зорьж явааг мэдэж буй эсэх нь тодохойгүй гэнэ.

Оросд тэтгэвэрийн хөгшчүүдийн амьдрал улам бүр дордсоор байна.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх