Кофе элэгний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг

2018-06-21 06:24   
Хуваалцах Жиргэх

Герман улсын Потсдам хотын Хоол Хүнс Судлалын эрдэмтэд судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар кофе нь элэгний эсийг хамгаалах, элэгний үрэвслийг зогсоодог, элэгний эсийн хорт хавдар үүсэх магадлалыг бууруулж байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн өдөр болгон 600мл кофе уудаг хүн 300мл кофе уудаг хүнээс элэгний хорт хавдраар евчлех магадлал 75%-иар бага байгааг тогтоосон байна.

Судалгааны үед кофе уух явцад евчтений цусанд элэгний эсийн гэмтэл, үрэвслийг тодорхойлох зорилгоор гурван маркерийг ( АСАТ, гамма-глутамилтрансфераза, интерлейкин-6 ) хянасан байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх