Мисс ээжүүдийн дуэль...

2018-06-13 05:03   
Хуваалцах Жиргэх

Өчигдөр Дуурийн ягаан театрын тайзыг Мисс ээжүүд ёстой л нэг эзэгнэх шиг болов. Дөрвөөс найман хүүхэдтэй үзэсгэлэнт ээжүүдийн “тулаан” буюу "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаанд мөн өчигдөр давхцан явагдсан “Miss Mongolia” тэмцээний оролцогчидтой энэ тэнцэхүйц сайхан бүсгүйчүүд өрсөлдсөн юм. 

"Гоо ээж" улсын анхдугаар уралдааны эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч үлдсэн юм. Тэгвэл тэрхүү шилдэг 29 үзэсгэлэнт ээжүүд өрсөлдөж титмийн эздээ тодруулсан юм.

Шилдэг 29 оролцогчоос тэргүүн байранд make up artist А.Дэлгэрцэцэг шалгарч 2018 оны “Гоо ээж” боллоо. 24 хувийн дугаартай А.Дэлгэрцэцэгийн хувьд 32 настай, 172 см өндөртэй, make up artist мэргэжилтэй, алдарт эхийн хоёрдугаар одонтой дөрвөн хүүхдийн ээж юм.

"MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" уралдааны үеэр төрөхийн хүндрэлийн улмаас эхнэрээ алдаж 6 хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүдийн зүгээс 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Үзэсгэлэнт ээжүүдийг дэмжихээр тэдний хань ижил, хадам, найз нөхөд, ажлын газрынх нь хамт олон хүртэл ирсэн байдаг шүү.

Бэлтгэсэн: М.Даариймаа


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Sweden 83.249.44.58 / 2018-06-14 06:25

Unen tasarhai jinhene missuud Mongoliin saihan goo eejuuded bayr hurgej Amjilt,Az jargal husie

зочин 66.181.165.26 / 2018-06-14 01:05

жинхэнэ миссүүд байна даа, амжилт хүсье