Ногооны шүүсийн ач тус

2018-06-12 09:47   
Хуваалцах Жиргэх

Шим тэжээл өндөртэй хоол хүнс хэрэглэх нь биеийн дархлаагаа дэмжихэд тустай билээ. Ногоо, жимсээр жүүс хийж хэрэглэх нь шаардлагатай амин дэм, эрдэсийг авах нэг арга юм. Ногоо, жимсний шүүс хийж хэрэглэхэд тогтсон жор гэж байхгүй. Та бүхэн өөрсдийн хэрэгцээ, сэтгэмж, мэдрэмжээрээ орцоо тохируулаад хийж болно. Ногоогоор шүүс хийхдээ:

 

-маш сайн угааж цэвэрлэх

-жүүсэнд хэрэглэх усаа сайтар буцалгасан эсвэл цэвэр ус ашиглах

-органик ногоог сонгох хэрэгтэй.

Зарим ногоог жижиглэхийн өмнө хэсэг хугацаанд дэвтээдэг.
Ногооны шүүсний хувьд бас зарим сул тал байдаг гэдгийг санаарай. Энэ бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа болохоор хий ихээр гарах магадлал тун өндөр байдаг байна.

Ингээд зарим ногоотой танилцъя:

1. Байцаа

Байцаа хэрэглэх нь биеэ цэвэрлэх, илүүдэл жингээ хасах сайн арга юм. Аминдэм С болон фолиор баялаг бөгөөд эдгээр нь хоол боловсруулах эрхтэн системд нөлөөлж, хоолны шингэцийг сайжруулж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг. Мөн байцаа нь хөхний, уушгины, ходоодны хавдар зэргээс сэргийлж нүдэнд цагаа унахаас хамгаалж, дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Байцааны 95 хувь нь ус байдаг болохоор шүүсний сайн суурь болдог. Байцааг дангаар нь шүүс хийж хэрэглэж болох боловч алим, эсвэл луувангаар баяжуулбал амт нь сайхан болно.

2. Брокколи буюу цэцэгт байцаа

Брокколи нь хүний биеийн эрүүл мэнд болон шим тэжээлийг дэмжихдээ гаргууд сайн. Цус төлжилтөнд чухал үүрэгтэй байдаг төмөр цэцэгт байцаанд ихээр агуулагддаг. Хавдараас сэргийлэх, холестериний хэмжээг бууруулах, яс бэхжүүлэх, биеийг гуалиг байлгахад энэ ногоо тустай. Брокколи нь К, Е аминдэм болон эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг антиоксидантаар баялаг. Мөн дархлалын тогтолцоог дэмжих аминдэм В болон С энэ ногоонд бий. Брокколиг чихэрлэг ногоотой хамт хольж шүүс бэлтгэвэл тохиромжтой.

3. Өргөст хэмх

Өргөст хэмх нь арьсны эрүүл мэндэд ихэд сайн нөлөөтэй. Мөн зүрхний шигдээсийн эрсдэалийг бууруулна, хавдарын эсрэг үйлчилгээтэй, бас тархины эрүүл мэндэд сайн. Өргөст хэмх нь чөлөөт радикалын эсрэг биет болон аминдэм С зэрэг антиоксидантаар баялаг. Энэ ногооны 95 хувь нь ус байдаг бөгөөд шүүс нь устөрөгчийн төгс эх үүсвэр болно.

4. Лууван

Лууван бол таны бие дэх хорт бодисуудыг цэвэрлэдэг. Мэдээж маш олон шим тэжээлийг өөртөө агуулдаг. Аминдэм А, С, К, В8 болон кали, зэс, төмөр, манган зэрэг эрдэс бодисууд агуулагддаг. Лууванд агуулагддаг бета-каротен нь улбар шар өнгийг бий болгодог бөгөөд мөн хүний арьсны болон нүдний эрүүл мэндэд онцгой сайн нөлөө үзүүлдэг антиоксидант юм. Түүлнчлэн зүрхний өвчин, цусны даралт багасах зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна дархлалын тогтолцоог дэмждэг. Лууван нь шүүсэнд зөвхөн өнгө нэмээд зогсохгүй гайхалт амт нэмдэг.

5. Амтат төмс

Энэ ногоо нь аминдэм А, В6, С агуулдаг бөгөөд төмөр, магни ихээр агуулдаг байна. Мөн зэс, кальци болон ислэгээр баялаг ба эдгээр нь хоол боловсруулах тогтолцоог сайжруулах, бодисын солилцоог нэмэгдүүлэх, яс бэхжүүлэх, ццус төлжихөд тустай. Чихэрлэг болохоор судсанд аажмаар шимэгдэнэ. Зөөлөн амтат төмс нь шүүсийг сайхан чихэрлэг амттай болгодог. Амттай бас шим тэжээлтэй.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх