Роналду өөрийг нь болон Мессиг давж гарах тоглогчдыг нэрлэжээ

2018-06-12 05:11   
Хуваалцах Жиргэх

Хөлбөмбөгийн “Реал” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду жинхэнэ агуу тоглогчид болж чадах таван тамирчны нэрийг хэлжээ.

“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртээд буй Роналду энэ талаар “Дараагийн үеийг нэрлэ гэвэл Асенсиод их нөөц бий. Ер нь бол шилдэг нь болох нөөц чадвартай 10-15 тоглогч байгаа юм. Заримаас нь нэрлэ гэвэл Нэймар, Мбаппе, Дембеле, Рэшфорд, Азар нарыг хэлэх байна” хэмээн өгүүлжээ.

33 настай Роналду яг одоогоор долоо хоногийн дараа нээлтээ хийх Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоор Португалийн шигшээ багтайгаа бэлтгэл хийж байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх