Төрийн тэргүүнийг төв талбайд цаг саатуулав...

2018-06-08 08:16   
Хуваалцах Жиргэх

Өнөөдөр ид үдийн нарнаар Төрийн тэргүүн төв талбайд цаг гаруй хугацаанд саатав. Ийн халуун нарнаар 60 минут саатсан учир нь ОХУ, Монгол Улсын залуу жүдочдын хооронд болсон нөхөрсөг барилдаан, жүдо бөхийн үзүүлэх тоглолтыг үзэв. Тодруулбал өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр орны залуу жүдочдын хооронд нөхөрсөг барилдаан болсон юм.

“Монгол-Оросын санаачлага 2018” цуврал арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг болон урлаг спортын үйл ажиллагааг ч төлөвлөжээ. Түүний нэг нь төв талбайн жүдо бөхийн арга хэмжээ юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон юм. Мөн түүнчлэн МУГД Ш.Цэвэлмаа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа нарын жүдочид хүрэлцэн ирсэн байв.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 202.55.180.212 / 2018-06-08 08:29

uin ch zavtai iin...