Жүжигчин бүсгүйг улаан хивсэн дээр биеэ зохисгүй авч явсан хэмээн буруутгажээ

2018-05-16 09:26   
Хуваалцах Жиргэх

Жүжигчин Кристен Стюарт өчигдөр Каннийн кино наадмын нэг хэсэг болох Спайк Лигийн “BlacKkKlansman” киноны нээлтэд иржээ. Жүжигчин бүсгүйг улаан хивсэн дээр биеэ зохисгүй авч явсан гэж хүмүүс буруутгажээ. Учир нь Кристен аюулгүй байдлаа бодолцож өндөр өсгийтөө тайлсан байна. Ёслолын үеэр бороо орж байсан учир хивс, шатаар явахад гулгаатай болсон байжээ. Иймээс Кристен зогсоод өндөр өсгийтөө тайлсан байна.

Жүжигчин бүсгүй шатаар хальтирч уналгүй өгсч, кино заал руу орохын тулд улаан хивсний ёслолын ёс зүйг зөрчсөн нь энэ аж. 28 настай Кристенийг өмнө нь Каннийн кино наадамд зохимжгүй хувцастай ирсэн гэж буруутгаж байсан удаатай. Түүнийг эрэгтэй костюмтай, галстуктай, өндөр өсгийтгүй ирсэн гэж хүмүүс шүүмжилж байсан билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх