Ариунаа Суригийн чөлөөт цаг

2018-05-14 06:43   
Хуваалцах Жиргэх

Загварын ертөнцөд Ариунаа Сури нэрээрээ алдаршсан С.Ариунаа “Ariunaa Suri” бренд гаргаж дэлхийн загварын зах зээлд өөрийн байрь сууриа хэдийнэ олж авсан сүйхээтэй хатагтай. U film-ийн ээлжит уран бүтээл болох “Ангарагаас ирсэн бүсгүй” уран бүтээлд хамтарч ажиллан зэвүүн хүүхнүүдийн эгнээнд нэгдсэн тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр найзуудын хамт Acем Вилла гэрээр зочлон +18 модерн жүжгийг үзэж саатжээ. Загварын чиглэлийн хүн гэхэд элдэв хэт чамирхалаас ангид байхыг илүүд үздэг тэрбээр энэ өдөр сул загвартай ногоон өнгийн сорочкон цамцаар гоёж ирсэн байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх