Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай

2018-05-11 04:45   
Хуваалцах Жиргэх

Нарыг хаанаас ч тоссон адил, алтан нар хаа ч алагчлалгүй мандаж, ачлал буянаа хайрладаг. Харин уул, усандаа очъё гэвэл үүр, шөнийн зааг, үдшийн бүрийгээр биш нар өндөрт хөөрсөн цагаар очих нь зөв.

Хайрхан уулын оройд гарч биш хормой бэлээс нь хүндэтгэн тосож ивээлийг нь хүртдэг юм шүү. Сааль сүү, цайныхаа дээжтэй, арвай будаагаа өргөж, хамгийн гол нь өгөөмөр хайр, өргөх ерөөлөө дэвсэн золгодог. Уулын эрчим буюу нөлөөллийн тойрог таны бодсоноос ч өргөн хүрээтэй. Уулын эзэн тэнгэртэй шууд холбоотой оршино.

Түүний дор шадар туслахууд болох савдаг, навдаг, шавдаг гээд олон шаталсан далд оршихуй бий. Хайрхадын эзэн хаанаас ч таньтай харьцах боломжтой. Тэд таны овог нэрээр оньслогдсон мэдээлэл буюу ивээгч тэнгэр, өвгөд дээдэс, сүнсний чинь өмнөх төрлийн мэдээлэл гэхчилэнгээр таньж чадна. Иймд овог, нэрээ хэлдэг. Аав нь баруун чихэнд нь нэрийг шивнэж өгдөг нь энэ хорвоо ертөнц, орчлонд таниулж буй хэрэг юм.

Эхэс, хүйг төрсөн буюу эцэг өвгөдийн нутагт оршоодог нь мөн л ийм учиртай.

Хүн идэх хоол унднаас дутуугүй их эрчмийг газар дэлхий, нар, сар, од гарагсаас авдаг. Тэр бүхэн тэгш байж гэрлэн бие бүтэн байна. Жишээлбэл, Долоон Бурхан одондоо хандаад долоон хүрдээ эрчлээд авчихдаг. Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойг чинь баглаж боогоод байдаг гуниг бухимдал сартай ярихад арилна. Учир нь сайхан үгийн чинь эрчим сартай холбоос үүсгэж таны биеийн усны мэдээллийг засаж буй юм. Сар энэ дэлхийн усыг хариуцдаг бол таны биеийн 70-аас дээш хувь ус шүү дээ.

Нар бол галын буюу амин эрчмийг таньд хайрлагч. Байгалиас хүчтэй нь үгүй. Ил оршигч бүхнийг далдаас ивээгч хүчин гэж бий.  Ийм л учраас Монгол хүн байгалиа шүтдэг. Шүтнэ гэдэг хайрлахыг хэлнэ. Таньж мэдэж, мэдэрснээр илүүтэй хайрлах нь зүй. Монгол хүн аливаад мухар сохроор ханддаггүй учир шашинд хэт туйлширдаггүй.  Ухамсаргүйгээр үйлдсэн бүхэн мухар сүсэг, мунхаглал билээ. Тухайлбал ариун дагшин газрыг өргөл нэртэй “хог”-оор буртаглах, хадаг яндараар боож хүлэх, архи сархадаар бузарлах, чулуу хөдөлгөх, ухаж сэндийлж, элдэв зүйлээр эрээчиж сараачих энэ бүхэн хэрээс хэтэрч уул усны уур хилэнг өдөөсөөр буй нь харамсалтай. Хүн дууриаж утга учиргүй үйлдэл хийхээ л больчихмоор. Үйлдлийнхээ утга учрыг мэдэж байж буян нь ирнэ.

Наро Банчэн гэгээнтэн


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Баянмөнх Хорлоо 211.217.117.7 / 2018-05-16 06:21

Үнэндээ монголчууд минь аль болгон ижил хүйстэн гомо нарт мөргөж хамаг байдгаа барах юм. Энэ залуу түвдүүдийн банди монголын нэгэн шорон оронгоор дамжсан бөхийн секс хамтрагч шдээ.

Баянмөнх Хорлоо 211.217.117.7 / 2018-05-16 06:21

Үнэндээ монголчууд минь аль болгон ижил хүйстэн гомо нарт мөргөж хамаг байдгаа барах юм. Энэ залуу түвдүүдийн банди монголын нэгэн шорон оронгоор дамжсан бөхийн секс хамтрагч шдээ.

Ховч 211.217.117.7 / 2018-05-16 06:20

Завхан голын усаар бороо оруулдаг, нар сар аргамжих чадалтай гээд сэнтий суудаалдаа заларлаа гэж найр наадам болсон. ба Завхан Говьалтайд сүүлийн 2-3 жил ган гачиг зуд. Худлаа шоудсан гомо банди.

Баянмөнх Хорлоо 211.217.117.7 / 2018-05-16 06:17

Үнэндээ монголчууд минь аль болгон ижил хүйстэн гомо нарт мөргөж хамаг байдгаа барах юм. Энэ залуу түвдүүдийн банди монголын нэгэн шорон оронгоор дамжсан бөхийн секс хамтрагч шдээ.

svhee 66.181.161.63 / 2018-05-13 00:10

saixan durgamj bna bayrlala vvnig olon hvn unshaasai

мөнхцэцэг 64.119.19.82 / 2018-05-12 14:53

сайхан мэдүүштэй зүйл бичсэнд баярлалаа.

Чулууна 202.9.41.178 / 2018-05-12 00:55

Байгаль дэлхийтэйгээ л зөв харьцаж биширч шүтэж явах юм бол бид бүгдийн бие сэтгэл эрүүл эрч хүчтэй байх юм бн баярллаа сайн мэдээ бичсэнд

Цэрэнчимид 182.160.6.68 / 2018-05-11 12:43

Гэгээнтэн таны гэрэлт дүрд мөргөмүү зон олондоо байгаль орчин уул усандаа зөв үйлдэлтэй байхыг сургасан танд баярлалаа