Зидан “Камп Ноу”-д зочилсон эхний дөрвөн тоглолтдоо хожигдоогүй анхны дасгалжуулагч болов

2018-05-08 08:00   
Хуваалцах Жиргэх

Испанийн хөлбөмбөөгийн дээд лиг Примера дивизионы 36 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойрогт эвлэршгүй өрсөлдөгчид болох “Реал”, “Барселона” багийн тоглолт Камп Ноу цэнгэлдэхэд болж, 2:2-оор тэнцлээ.  Ингэснээр “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан Каталоны багийн талбайд зочилсон эхний дөрвөн тоглолтдоо хожигдоогүй анхны дасгалжуулагч болов.

Тэрээр Каталоны багийн талбайд хоёр тэнцээ /1:1, 2:2/, хоёр хожил /3:1, 2:1/ авсан юм. Харин Сантьяго Бернабеуд гурван удаа хүлээж авахдаа Каталоны багт хоёр удаа хожигдож /0:3, 2:3/, нэг удаа хожсон /2:2/ байна.    

 Испанийн АШТ-ийг 35 тоглолтод 87 оноо авсан Барселона тасархай тэргүүлж, аваргалах болзлоо хангасан бол Мадридын “Атлетико” 75, “Реал” 72 оноотой эхний гурван байрт явж байна. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх