Кайли Женнер бие хамгаалагчийнхаа хүүхдийг төрүүлсэн үү?

2018-05-04 06:40   
Хуваалцах Жиргэх

Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер өдгөө найз залуу Трэвис Скотт болон гурван сартай Сторми охиныхоо хамт Карибын арал дээр амарч яваа. Тэд үнэтэй усан онгоцоор зугаалж, нэг нэгэндээ мөнгийг жинхэнэ цацаж байгаа гэлтэй. Мөнгө бол тэдний хувьд сонин биш. Учир нь Кайли хэдий 25 настай ч бараг л тэрбумтан болчихоод байгаа. 

Гэхдээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд баян хосуудын хөрөнгө чинээ болон тансаглал бус харин тэдний гурван сартай охины эцгийг тогтоох асуудал ид өрнөөд байна. Учир нь Кайлигийн дагагчдын цөөнгүй хувь нь Трависийг Сторми охины эцэг биш гэдэгт итгэлтэй байгаа аж. 
Асуудал Сторми охин Трависаас илүүтэй Кайли Женнерийн бие хамгаалагчтай төстэй байгааг хэн нэг нь анзаарч, энэ талаар санаа бодлоо нийтэлснээс эхэлсэн юм. Асуудал хяналтаас гарч 19 мянга орчим твиттер хэрэглэгчид үүнийг дахин жиргэснээр хүмүүс үүнд итгэж эхэлсэн байна. 
Түүгээр ч барахгүй нэг бүсгүй Кайлигаас гадуур дэгдээд байгаа асуудал үнэн эсэхийг асуусныхаа төлөө блоклуулсан байна. 
Хэргийн эзнээр тодроод буй хамгаалагч залууг Тим Чунг гэдэг бөгөөд дэндүү дур булаам нэгэн юм. Фотомодель л баймаар энэ залуугийн хүүхдийг тээхдээ харамсахгүй гэдгээ олон эмэгтэй илэрхийлсэн байна. 
Эх сурвалж www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх