68 настай Ричард Гир хуримаа хийнэ

2018-04-16 08:06   
Хуваалцах Жиргэх

Жүжигчин Ричард Гир сэтгүүлч Алехандра Сильватай үерхээд гурван жил болж байгаа билээ. Тэд өнгөрсөнөвөл сүй тавьсныг 35 настай сэтгүүлч бүсгүйн хуруун дахь бөгж гэрчилсэн. Тэгвэл Испанийн “ABC” сэтгүүл тэднийг хуримаа хийх гэж байгаа талаар мэдээлжээ. Хурим ирэх тавдугаар сарын 5-нд Вашингтонд болох аж.

Харин Ричард Гир, Алехандра Сильва нар хуримынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа гэнэ. Өдгөө 68 настай Ричард Гирийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь модель Синди Кроуфорд, Кэри Лоуэлл нартай гэрлэж байсан билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх