АУТИЗМ БОЛ ӨВЧИН БИШ, ЭМГЭГ ЮМ

2018-04-16 06:24   
Хуваалцах Жиргэх

Аутизм гэж амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг юм.

Өөрөөр хэлбэл тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Бидний тархи өдөр бүр харсан, сонссон, үнэрлэсэн, амталсан , хүрсэн гээд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан авсан бүх мэдээллээ боловсруулж байдаг. Аутизмтай хүүхдүүд, бусдаас арай өөр байдлаар ертөнцийг хүртдэг. Тэдний хувьд бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэх нь маш том бэрхшээл байдаг ба тусгай тусламжтайгаар л бусадтай харилцдаг.  Хүүхдийг хэт эрхлүүлснээс үүдэж аутизмтай болдог тухай эмч нар тайлбарладаг. Гэтэл энэ нь өрөөсгөл ойлголт юм.

Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн их ярьж, бичиж байна. Бидний хувьд олонх маань аутизм өвчний талаар бараг ойлголтгүй байдаг. Зарим судлаач аутизмыг “орчноос тасрах эмгэг”, “зожигрох эмгэг”, “бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин” зэргээр орчуулсан нь ч бий.

Бидний чихэнд энгийн сонсогдох дуу чимээ тэдэнд маш чийртэй, чанга сонсогддогоос болж чихээ гараараа таглана. Зарим тохиолдолд бас түүнд зүгээр л хүрэхэд эвгүй санагдаж жийрхдэг. Мөн найзууд, харилцагчидтайгаа тогтоодог энгийн хялбар харилцааг үүсгэх нь ч аутизмтай хүүхдүүдэд хэцүү байдаг. Жишээлбэл хэн нэгэн инээмсэглэж байвал бид түүнийг эелдэг эсвэл жаргалтай байна гэж хүртдэг бол тэдэнд аз жаргалтай, эерэг харилцаатай хүнтэй нүүр тулах үед тун таагүй байдалд ордог.

АНУ-д 88 хүүхдийн нэг нь аутизм өвчтэй гэсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримт байна. Энэ өвчнөөр хөвгүүд охидоос дөрөв дахин олон өвчилдөг. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй гэнэ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх