NBA News: Бостон Селтикс багийн тоглолт гэж юу болохыг харуулав

2018-04-16 01:54   
Хуваалцах Жиргэх

NBA News: Плей-оффын эхний шатанд учраа таарсан Бостон Селтикс-Милоуки Бакс багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Бостон Селтиксийн шилдэг тоглогч К.Ирвинг гэмтэлтэй байгаа нь тэдэнд огтхон ч асуудал болсонгүй. Гарааны тоглогчид маш сайн тоглож Ал Хорфорд 24 оноо, 12 самбар, Ж.Татум 19 оноо, 10 самбар, У.Броун 20 оноо, Т.Розер 23 оноо, М.Моррис 21 оноо авсан байна. 
Милоуки багийн лидер Я.Антетокунмпо 35 оноо, К.Мидлетон 31 оноо авсан ч тогтвортой тоглолт үзүүлж чадаагүйнхээ горыг амсав. Бостон эхний үед 29-17 гоор тэргүүлсэн ба Милоуки 47-44 харьцаагаар удаах үед илүүрхэв. Гуравдугаар үед Бостоны ялимгүй илүү тоглож 70-66 харьцаагар тэргүүлсэн бол сүүлийн үед оноо тэнцүү явсаар Бостон эхний ялалтаа байгууллаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх