У.Хүрэлсүхийн сургаар урд хилийн оочер алга болов...

2018-04-12 08:35   
Хуваалцах Жиргэх

Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид айлчлаад өнөөдөр нутгийнхаа зүг жолоо залж, өглөө Гашуун Сухайтын боомтоор 12 цагийн орчим орч ирсэн билээ. Гэтэл эрхэм сайдыг ирэх сургаар нөгөө кинонд "Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой" хэмээн гардаг шиг л үйл явдал болсон сурагтай. Тодруулбал сайдыг Гашуун Сухайт боомт буюу 25-ын постоор орж ирэх үед замд арав ч хүрэхгүй машин байсан байна.

Гашуун Сухайтын боомтын удирдлага болон цагдаа нар нь жирийн үед жолооч нарын бичиг баримтыг хураан хэд хоногоор зам дээр зогсоож, гацааж, оочер үүсгэдэг байсан бол сайдыг ирэх сургаар урд өдрөөс нь эхлээд л жолооч нарыг явуулж, тун ч найрсаг хандсан гэнэ шүү. Түүгээр ч зогсохгүй хилээр нэвтрэхээр оочероо хүлээн унтаж байсан жолооч нарыг дуудаж сэрээн явуулсан байна. Энэ тухай нэгэн жолооч залуу ийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Гашуун Сухайтын боомтоор Таван толгой-Цагаанхад-Ганц мод хооронд нүүрс тээвэрлэдэг жолооч нар байнга нэвтэрдэг юм. Тэд жирийн үед хилийн боомтоор гарах гэж дор хаяж 4-5 хоног оочерлож зогсдог гэдэг. Шороон замаар зорчдог жолооч нар бол бүр 10-15 хонож байж сая нэг хилээр гардаг гэж байгаа. Оочер дарааллаа хүлээн хийх зүйлгүй хөшилдөх жолооч нар сүүлдээ хөзөр тоглож, архи ууж, зодоо цохион хийж цаг, өдрийг өнгөрөөдөг гэлцдэг. Ийн сайдыг яваад өнгөрөх хэдхэн хоромд хилийн боомтынхон тун сайн ажиллаж дээ хөөрхий...


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

m 66.181.187.157 / 2018-04-13 07:18

zailul