Лопез Лас Вегас дахь тоглолтоо цуцалжээ

2018-04-12 07:21   
Хуваалцах Жиргэх

Дуучин Женнифер Лопез саяхан Лас Вегас хотын “Заппос” театрт зохион байгуулагдахаар төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, фэнүүдийнхээ урмыг хугалсан билээ.

Тэрбээр өнөөдөр уг тоглолтоо ирэх есдүгээр хийхээр болсон талаараа мэдэгдсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

Лопез ямар шалтгаанаар тоглолтоо цуцалсан нь нууц хэвээр байна.

Өдгөө 42 настай Лопез найз залуу Алекс Родригезийн хамтаар Миами дахь фитнесээр үйлчлүүлээд явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Дуучин эмэгтэй тоглолтоо цуцлахаас гадна өнгөрсөн долоо хоногт "NBC" сувгийн “Shades Of Blue” цувралд тоглохоо больсон байна.

Эх сурвалж: Shuud.mn


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх