Зөгийн бал нүдний бүх өвчинд тустай

2018-04-11 07:43   
Хуваалцах Жиргэх

Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж, шархлах үед зөгийн балны уусмал хэрэглээрэй. Уусмалыг бэлтгэхдээ халбага зөгийн балыг хоёр минут буцалгаж, дараа нь аяга усанд найруулан хөргөнө. Үүгээр өдөрт хоёр удаа буюу өглөө, орой нүдээ шавших агаад тус бүр 20 минут жин тавина.

Мөн балтай уусмалаас нүдэндээ 2-3 удаа дусааж болно. Уусмалыг дусаах, түрхэхэд эхний үед хорсож өвдөх боловч хэдхэн минутын дараагаас намдаж эдгэрнэ. Нүд нуухтахад бал түрхэх, уусмалыг дусаах, буцалсан усанд найруулсан зөгийн балыг уухад сайн.

\"Related

Хараа муудахаас сэргийлж  зөгийн балыг  нэрсний шүүстэй хольж уухад үр дүнтэй. Мөн хараа муутай, нүд нь амархан ядарч, өвддөг хүмүүс оройд зөгийн балны уусмалаар жин тавьж, халбага зөгийн балыг усанд найруулан уугаарай.

Нүдэн дээр өвдөг гархад хүртэл зөгийн бал эмчлэх чадалтай. Нэг хумс сармисыг няцалж шүүсийг нь зөгийн балтай холиод орой унтахын өмнө бүлээн усаар даруулж ууна. Мөн сүүтэй хольсон зөгийн бал нүдний өвдгийг хурдан эдгэрэхэд ач тусаа өгнө.

Жич: Дээрхи аргуудыг хэрэгжүүлэхдээ цэвэр зөгийн  бал хэрэглэх нь зүйтэй. Мөн шавших, жин тавих, балтай уусмал уух аргуудыг сонгох нь илүү тохиромжтой мөн аюулгүй байх болно.

Эх сурвалж: Undesten.mn


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх