Экс Ерөнхийлөгч хадгаламжиндаа 1 тэрбум 865 сая төгрөгтэй...

2018-04-09 09:41   
Хуваалцах Жиргэх

Үе үеийн таван Ерөнхийлөгч дундаас одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг эс тооцвол хамгийн баян нь Н.Багабандийг гэлцдэг. Харин тэрбээр чинээлэг амьдралаа бусдаас тунч нууцалдаг гэх юм билээ. Тэгвэл ноён экс Ерөнхийлөгчийн Хөрөнгө орлогын мэдүүлэгийг АТГ-аас гаргажээ. Тодруулбал АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг зарласан. Энэ дундаас Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, экс  Ерөнхийлөгч Н.Багабандийн хөрөнгө эрхгүй анхаарал татав. 

Н.Багабанди 2017 онд 252 сая төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд 400 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. Мөн хувьдаа Toyota Land Cruiser 100 маркийн нэг, Mercedes Benz ML350 маркийн нэг автомашинтай. Мөн хадгаламжиндаа 1 тэрбум 965 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

Эрхэм экс Төрийн тэргүүнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар "Оюутолгой" ХК-д Монгол төрийг төлөөлж суугаад жилдээ 100.000 ам.долларын цалин авдаг тухай ярьсан. Ер нь бол Монголын улс төрийн аль л болж бүтэхгүй асуудлын цаана Ерөнхийлөгч асан Н.Багабандийг байдаг гэх яриа улстөрийн хүрээнийхэн дунд байдаг. Баттай эсэхийг нь мэдэхгүй ч эрхэм экс Ерөнхийлөгчийн нэр МАН-ын нөлөө бүхий тохиролцооны ард яригддаг нь нууц биш. Түүнийг бас их бүтээн байгуулалтын обьeктуудыг бараг бүгдийг нь шахам өмч хувьчлал нэрээр үнэгүйгээр хэдхэн нөхөр авахад голчлон оролцож өөрөө нэлээдгүй хөрөнгөжсөн гэх яриа ч гарч байсан удаатай. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх