ХАВРЫН ЯДАРГАА ТАЙЛАХ “ТОЙГНЫ ШӨЛ” ХИЙХ АРГА

2018-03-21 06:36   
Хуваалцах Жиргэх

Хаврын улирал ирж хүн бүр амархан ядарч сульдах нь ихэсдэг шүү дээ. Тэгвэл хий, ядаргаа тайлж тамир тэнхээ оруулах тойгны шөлийг хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй.

  1. 1
    281_1425879596 Хаврын ядаргаа тайлах

     

    Үхрийн чөмөг, тойгийг махнаас салган авна. Ясны махыг салгаж, ялгаад тойгийг хальстай нь авна.

     

  2. 2
    281_1425879700 Хаврын ядаргаа тайлах

     

    Ингээд тогоонд багтах хэмжээгээр хөрөөдөж тогоондоо тааруулаарай. Тогооны амсар хүртэл хүйтэн ус хийнэ. Ингээд давс хийхгүйгээр буцалгана. Буцлаж эхлэснээс хойш галын хэмийг багасгаж 3-4 цаг буцалгана. Түүнээс ч их буцалгаж болно. Шөл багадвал бага зэрэг ус нэмж хийж болно. Ингэж удаан буцалгаснаар чөмөг, тойгны ясан дахь хүний биед хэрэгцээтэй эрдэс, амин дэм яснаас гадагшлан шөлөнд задарч, эрдэс, тэжээл ихтэй ядаргааны шөлийг гаргадаг.

     

  3. 3
    281_1425880197 Хаврын ядаргаа тайлах

     

    Ингээд хэрвээ та хүсвэл 2-3 цаг ясыг буцалгасны дараа үхрийн хэрчсэн цул махны нимгэн, далбагар хэрчим хийгээд давслаад үргэлжлүүлэн буцалгаарай.

  4. 4

     
    281_1425880664 Хаврын ядаргаа тайлах

     

    Дээрх зааврын дагуу олон цаг чанаж ясны гөлийг гаргаж авахад тойгны булчин, шөрмөс ялз болж зөөлөрсөн байдаг.

  5. 5
    281_1425880806 Хаврын ядаргаа тайлах

     

    Ингээд 3-4 цаг чанасаны дараа хэрчсэн ногоон сонгино, бага зэрэг гоймон /хийхгүй байж болно./ хийж 15-17 минут буцалгаад галаас гаргана.

  6. 6
    281_1425880835 Хаврын ядаргаа тайлах
     

     

    Шөлийг арвижуулахын тулд эрдэнэ шиш, цэцэгт байцаа, ногоон сонгиныг хийж чанахад бас л сайхан амт ордог шүү.

  7. 7

    281_1425880909 Хаврын ядаргаа тайлах
     

     

    8.Ингээд л ядаргааны хүчтэй эмчилгээ болдог тойгны шөл маань бэлэн боллоо.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх