Лос Анжелес Лейкэрс багийн залуус Клевлэнд Кавалерс багийг буулгаж авлаа

2018-03-13 04:10   
Хуваалцах Жиргэх

Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Кливленд Кавальерс багийг 127-113 харьцаагаар буулган авчээ. Ингэснээр 30 хожил, 36 хожигдолтойгоор өрнөдийн 11-т байгаа бол зочин баг 38 хожил, 28 хожигдолтойгоор дорнодын 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жульс Рендл 36 оноо, 14 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Брүүк Лопез 22 оноо, 8 самбар, Попе 20 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 24 оноо, 10 самбар, 7 дамжуулалтыг үзүүлжээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх