“ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭНГИЙН ЭРС ӨӨРЧЛӨЛТ

2018-03-13 01:44   
Хуваалцах Жиргэх

Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч нэгэн басхүү сошиал од “Цэнхэр үст Цэрэн”. Түүнийг  өвөрмөц стиль имижээр нь хүмүүс андахгүй. Аялагч, зураач, хэлний мэдлэг хэл сурах авьяасаар бусдыг дагуулахааргүй тэрбээр саяхан Данийн гоёл чимэглэлийн Dyrberg/Kern брэнд сэтгүүлийн нүүр царай болсон нь ёстой л олны нүдийг “орой” дээр нь гаргаад амжив.

Тус  брэндийн Монголын хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа ахимаг насны, намба суусан бүсгүйчүүдийг нүүр царайгаа болгодгоороо алдаршсан гэхэд болно. Жүжигчин Н.Сувд, нэвтрүүлэгч Т.Чимгээ, улстөрч С.Оюун, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарыг дүр төрхөө болгож байсан Dyrberg/Kern энэ удаа “Цэнхэр үст” Цэрэн ахайтанг эрс өөрчилсөн шинэ дүр төрх хэсэгтээ цахим орчинд өөр шиг нь ярианы сэдэв болох биз ээ.

l6cvoeu04h0ni83c02k003us3_b "Цэнхэр үст" Цэрэнгийн эрс өөрчлөлт

Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг  20 жилийн тэртээ үүсгэн байгуулж  захирлаар нь ажиллаж байгаа “Цэнхэр үст” Цэрэн буюу Э.Цэрэндолгор нь  дээрээ хоёр ахтай, айлын ганц охин. Өдгөө гурван хүүхэд хоёр ачтай өнөр өтгөн бүлийн айлын эзэгтэй юм.

4mctqidrshnkmmfi2clf23mrb6_b-1 "Цэнхэр үст" Цэрэнгийн эрс өөрчлөлт


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх