Э.Одбаяр: Зүрхний хилэнгээс илүү Байтаг богд миний эр зоригийг асаасан

2018-03-07 04:32   
Хуваалцах Жиргэх

Image may contain: 2 people, indoor

"Fantastic" продакшны залуус үзэгчдийг сэтгэлийг сэргээж, нүдийг баясгасан уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа билээ. "Зүрхний хилэн" УСК-ны дуулиан намжиж амжаагүй байхад "Маш нууц2" буюу "Байтаг богд" УСК-оо нээсэн нь мөн л дуулиан дагуулаад байна. Эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнэ болон эр зоригийг уран бүтээлүүдээрээ дамжуулан үзэгчдэд хүргэж буй тэд энэ удаад бодит үйл явдлыг, яг бодит байдлаар нь дүрсжүүлэн үзэгчдэд хүргэхээр шийдсэн нь энэ ажээ. Энэ тухай жүжигчин Э.Одбаяр "Би ер нь их зөөлөн хүн. Гэхдээ саяны Зүрхний хилэнгээс илүү Байтаг богд кинонд тоглоод миний энэ эр зориг ч гэдэг юм уу Монголоо гэх сэтгэл, эх орныхоо төлөө, газар шороогоо хайрлах сэдэл илүү их ассан юм болов уу гэж миний хувьд бодоод байгаа. Бид нар зураг авалт эхлэхээс өмнө Байтаг богдод очоод яг тэр уулан дээр нь очоод арван баатрынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, ёслолын буудлага хийгээд цэрэг хувцас өмсөөд ёслоод, тэр чигээрээ харагдах байгалиа хараад зогсож байхад омогшоод өөрийн эрхгүй уйлмаар санагдаж байсан. Эх орныхоо сөөм бүрийг хайрлаж, эцэг өвгөдийнхөө ингэж их зовж байж бидэнд үлдээсэн газрыг энэ чигээр нь үр хүүхдэдээ үлдээх ёстой гэсэн зүйл тэнд байхад илүү ихээр ассан" хэмээжээ. 

Image may contain: 1 person, suit


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх