Нью Орлеанс Пеликанс найм дараалж ялалт байгууллаа

2018-03-06 04:19   
Хуваалцах Жиргэх

Нью Орлеанс Пеликанс баг 126-109 харьцаатайгаар Даллас Маверикс багийг талбайд нь буулган авлаа. Ингэснээр сүүлийн 8 тоглолтондоо дарааллан ялалт байгууллаа.

Тус тоглолтод Жүри Холидэй 30 оноо 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 23 оноо, 13 самбар, Рожан Рондо 14 оноо, 9 самбар, 10 дамжуулалтыг өгчээ. Харин эсрэг багаас Деннис Смит 23 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дөрк Новицки мөн 23 оноог авчээ. Тэрбээр бүх цаг үеийн түүхэнд оновчтой болгосон довтолгоогоор Элвин Хэйс-ийг гүйцэж 8-р байранд бичигдэж эхэллээ. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх