Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлнэ

2019-01-06 06:12   
Хуваалцах Жиргэх

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгуулж байна.

  Семинараар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх зэргийн талаар мэдээлэл өгөх юм.

  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар семинарыг нээж үг хэллээ. Тэрээр “Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид, хараат бус, сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг гол зорилго” гэлээ. Мөн олон арга хэмжээ авч тодорхой үр дүн гарч байгаа ч сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэгээ тэмдэглэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд