Улсын начин Б.Одхүү Хятадуудын захиалгаар Г.Ганхуягийг зодсон уу...

2018-02-27 05:48   
Хуваалцах Жиргэх

Байнга шахам л хүн зодож танхайрсан асуудалд холбогдож байдаг Улсын начин Б.Одхүү сүүлийн жилүүдэд овоо томоожиж, үндэсний бөхийн хөлийн цэц хийж, 2016 оны сонгуульд хүртэл нэр дэвшээд амжсан. Ийн даруу байх болсон начинд олон нийт ч талархалтай хандаж "эр нэг алдаа л биз, эр хүн туг ч барина, тугал ч хариулна" гэх мэтээр урам өгч, магтаж сайшааж байсан даа уг нь. Гэтэл мань эр дахиад л зүлэг ногоон дэвжээнийхээ найздаа ширүүхэн "нудрагны амт" үзүүлжээ. Тодруулбал тэрбээр Б.Сугаржаргал болон түүний төрсөн ах Б.Өнөржаргал, мөн Ж.Гансүх нартай бүлэглэн Улсын харцага Г.Ганхуягийг шөнийн цэнгээний газрын 00-ын өрөөнд оруулж түгжиж, зодон хамрын ясыг нь цөмлөж, нүүрэн тус хэсгийг нь бяцалсан байна. Хэдэн жилийн өмнө мөн л түүнийг зодож танхайрсан гэх асуудал гарсан ч Г.Ганхуяг харцага үгүйсгэснээр тэрхүү дуулиан тэгсхийгээд намжсан. Гэтэл гурван сар гаруйн хугацааны өмнө буюу 2017 оны 11 сарын 20-ны өдөр худлаа хэлж, дуудан шөнийн цэнгээний газар аваачин тийн зодож танхайрсан байна. Г.Ганхуяг харцага Б.Одхүүд зодуулсны улмаас хөмсөг, уруул няцарч, эрүү нь гэмтэж, хамар хугарч, нүдний ухархайн хана яс, хацрын хана яс хугарч үйрсэн аж. Тэрбээр БНСУ-д хүндхэн хагалгаанд орсон бөгөөд 3 сарын дараа давтан хагалгаанд орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэргийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Тухайн үед Г.Ганхуяг нэр төрөө бодсон уу, эсвэл эр хүний "шийртэй" зан гаргасан уу, ямартаа ч олонд дэлгэлгүй нуугаад өнгөрсөн аж. Гэвч хоёр бөхийн харилцаа сүүлийн үед нэлээд хурцдаж цахим орчинд маргалдаад зогсохгүй шүүх цагдаадаа тулсан байна.

Бид Улсын харцага Г.Ганхуягаас энэхүү зодооны талаар асууж тодруулахад тэрбээр "Б.Одхүү намайг гурван сарын өмнө зодож гэмтээсэн нь үнэн. Би "Босоо хөх Монгол" бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн. Тиймээс Б.Одхүү намайг зодсон нь Хятадуудын захиалга байж магад гэж би хардаж байгаа. Яагаад гэвэл Б.Одхүү хужаагийн  компаниудыг хамгаалдаг. Тэднээс санхүүжилт авдаг." гэсэн юм. Харин өмнө нь зодуулж байсан эсэх талаар асуухад "Өмнө нь тийм асуудал гараагүй. Тэмцээнд орж л хоорондоо таарч зодолдож байсан." хэмээх тайлбар өгсөн юм. Харин тэрбээр тус хэрэг цагдаад шалгагдаж байгаа учраас ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн юм.

Танхай үйлдлээсээ болж "Монгол боевик" хочтой болсон Б.Одхүү хүн зодож танхайрсан гэх олон хэрэгт холбогдож байсан бөгөөд Улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан хэргээр 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 5 жил 1 сарын ял сонсч байсан удаатай. Гэвч удалгүй суллагдсан юм. Түүнчлэн Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зодож танхайрсан гэх мэдээлэл ч бий.

Б.Одхүү начин хүнийг хүнээр бариулж байгаад зодохдоо тун "гаршсан" нэгэн гэдэг. Тухайлбал 2001 онд Э гэгч залууг хоёр аймгийн арслан дүүгээрээ бариулж байгаад зодож хамрыг нь мурийлгаад "нөгөө талаас нь цохиж тэглэнэ" гээд цохиж хүнд гэмтээж байсан бол өнгөрсөн намар Ганбаа гэх хүнийг нэгэн улсын цолтой бөхөөр бариулж байгаад зодож хавиргыг нь хугалсан гэж байгаа. Ийн олон хүн зодож танхайрсан Б.Одхүү хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй нь тун хачирхалтай.Зарим нэгэн эх сурвалжийн хэлснээр түүнийг хууль, шүүхийн байгууллагад танил талтай гэлцэх юм билээ.. Тэгэхээр Г.Ганхуяг харцагыг зодож танхайрсан хэрэгтээ хуулийн хариуцлага хүлээх эсэх нь бас л эргэлзээтэй. 

Эх сурвалж: Setguulch.mn


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

санжаа 49.0.212.242 / 2018-03-04 11:26

энэ ганцаараа биш бүлгээрээ явж хүн зододог байхал даа ганцаараа бол хэн нэгэнд алуулна

mgl 202.21.106.147 / 2018-03-02 04:07

zodyylj nuduuled tegeed serene hyyli shuuhdeer diilehgui bga bol hytga shaagad hayacnde tegj cnadahgui bol tegeel gulug boloo yawj blda

M 66.181.161.84 / 2018-02-27 17:31

Mo , nnn.

Ss 66.181.161.84 / 2018-02-27 17:28

Odkhuu uhej daldar.teneg malaas d mal.huduunii malaasaa d mal.hujaagiin bool.

T 66.181.161.84 / 2018-02-27 17:23

Setgetsiin uvchtei odhuu gedeg yaragching hvoogoos zailuulj al.uhej dald oosoi.teneg novsh.

Mm 66.181.161.84 / 2018-02-27 17:16

Naad teneg mal odhuug alval taarna

ха 66.181.169.106 / 2018-02-27 11:10

төр минь энэ нэг даварсан гарыг хашраах bолжээ хэнтийд ямар bөх төрүүлэхийг одхүү мэднэ ч гэх шиг наад мyy лалрыг өөрийнх нь ясыг хyгалахымсан хаанаас тависан хyц yхна вэ шyyд очоод чадахгүй bол эзэнгүй тоосго явyyл

oogii 202.131.229.34 / 2018-02-27 06:56

Hujaagiin gar hul bolson gulugiig huduu awaachaad ahij huluu nugalj chadahgui boltol ni toigiig ni byatslaad hayaach.ter uedee uurtuu gomdoh bolno naad ugur hojuul chini.

zerleg 66.181.161.61 / 2018-02-27 06:50

shuud alaad hayahgvi yu

enkhmaa 122.201.24.113 / 2018-02-27 06:25

odhuu bol hujaagiin gar hol bolson zaluu shuude.archaagui l zaluu mongo l ogj bval heniig ch shu nutgiin avargaa hurtel zodoj bsan mal shude