Дэлхийн хамгийн залуу, царайлаг тэрбумтантай танилц...

2018-10-19 04:46   
Хуваалцах Жиргэх

 Forbes-ийн дэлхийн толгой баячуудын алдартай жагсаалтын дахь хамгийн залуу тэрбумтнаар Норвегийн Густав Витзе нэрлэгджээ. 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Густав дөнгөж 25 настай. Үүний зэрэгцээ тун царайлаг, тэгш бие хаатай залуу. Тийм ч болохоор өөрийнхөө гадаад төрх байдалдаа итгэлтэй байдаг Норвегийн Густав Витзе хааяа загвар өмсдөг гэнэ.


2013 онд 19 настайдаа Густав анх тэрбумтны жагсаалтад бичигджээ. Эцэг нь 1991 онд загас үйлдвэрлэлийн Salmar компаниа нээж, хүүгээ 19 нас хүрэхэд нь компанийнхаа хувьцаанаас хэсгийг нь бэлэглэсэн юм байна.

Густав эцгийнхээ хөрөнгийг арвижуулж, бизнесийн салбарт илүү ашигтай ажиллахыг чармайдаг. Мөн тэр Норвегийн хувцас загварын Team Models агентлагт ажилладаг. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Густав “Эцэг, эх маань надад хувьцааны хэсэг хувиа арай эрт бэлэглэчихлээ гэж халагладаг. Гэхдээ намайг алдчихна, үрчихнэ гэсэндээ биш. Харин хүүгээ арай эрт олон нийтийн анхааралд өртүүлчихлээ гэдэг юм” хэмээн ярьжээ.

Түүнийг “Загасны хаан” гэж нэрлэдэг ч Густав “Би энгийн л нэг залуу” гэж ярих дуртай. Эрсдэлтэй, амь дүйсэн спортод дурладаг залуу тэрбумтан хараахан гэрлэж амжаагүй, ганц бие гэнэ.




Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх