Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ

2018-10-16 04:58   
Хуваалцах Жиргэх

Энэ жил 49 дэх жилдээ зохиогдож буй Холливүүдын “Student Academy Awards” уралдаанаас Монголын кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртжээ.




Энэ талаар тус киноны найруулагч өөрийн цахим хуудастаа "Жинхэнэ Оскарт киногоо өрсөлдүүлсэн байгаа. Оюутны Оскар хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртэж дэлхийн тавцанд Монголынхоо соёлыг таниулсандаа туйлын их баяртай байна" хэмээсэн байна.




“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино үүнээс урьд Хьюстоны олон улсын 51 дэх кино наадмын “Платиниум” буюу шилдэг шагналыг хүртэж, алдарт Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан кино юм. Уг баримтат кино нь Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх бөгөөд монгол эмчийн ур чадвар, нүүдэлчдийн ахуй, соёлыг харуулснаараа онцлог аж. 




Б.Март нь МУИС, Радио телевизийн дээд сургуульд суралцсан, Англид баримтат киноны чиглэлээр мастер хамгаалсан, МҮОНТ-д ажиллаж байсан, одоо Англид гэр бүлээрээ амьдарч байгаа хүн юм.




“Student Academy Awards” уралдаанд 100 гаруй орны 122 коллеж, их сургуулиас 1582 бүтээл ирүүлсэн байна.



Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх