Б. Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлж оролцоно

2018-10-16 04:52   
Хуваалцах Жиргэх

“Miss International- 2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 19 настай Б. Мөнхчимэг тодорчээ.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан байна.

Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж.

58 дахь удаагийн “Miss International- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана.



Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх