“Хөзрийн хаан” бүх хөрөнгөө хандивлалаа

2018-10-15 01:33   
Хуваалцах Жиргэх

Хятадын ард түмний дунд “Хөзрийн хаан” хэмээн нэрлэгддэг, Хонг Конгийн алдарт жүжигчин, Холливудын од Чоу Юн Фатыг монголчууд бид андахгүй сайн мэддэг. Кино урлагт амьдралынхаа 50 жилийг зориулж буй эрхэм жүжигчин шоу бизнесийнхний дунд ашиг орлогоороо сүүлийн хэдэн жилийн турш эхний 10-аас доош буугаагүй. Тэгвэл алдарт жүжигчин Чоу Юн Фат өөрийн 5.6 тэрбум Хонг Конг доллар буюу 715 сая ам.долларын хөрөнгөө хүмүүнлэгийн үйлст хандивлахаа мэдэгдэв. Шалтгааныг нь асуухад "Би зүгээр л аз жаргалтай баймаар байна" гэжээ. Ийн цөөнгүй жилийн хөдөлмөрөө хандивласан жүжигчин  өөрөө сард 102$ америк доллараар амьдрахаар болсон гэнэ. Эрхэм жүжигчнийг их энгийн нэгэн гэдэг. Тухайлбал 17 жил барьсан Nokia утас нь эвдэрсэн болохоор л саяхнаас ухаалаг утас барьж эхэлсэн аж.





Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх