“MNTM” шоуны оролцогч Мандхай нөхрийнхөө бүх нууцыг дэлгэлээ

2018-10-10 02:44   
Хуваалцах Жиргэх
“Mongolian next top model” нэвтрүүлгийн үзэгчдийн хайртай оролцогч Ш.Мандхай өөрийн нөхрөөрөө болон мэргэжлээр нь бахархаж явдгаа ийнхүү илэрхийлжээ. 

“Энэ бол миний нөхөр. Түүний мэргэжил бол САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН. Тиймээ та нарын бодож байгаа яг зөв тэр өглөөнөөс үдэш хүртэл цаганд баригдалгүй айлуудын бохир баас шээс ус алдсан бөглөрсөн юу л байна тэр болгоныг аль чадхаараа засаж янзалдаг нэгэн. Гэхдээ миний нөхөр хэзээ ч би өнөөдөр бохир гаргалаа гээд дараагийн айлдаа бохироо үнэртүүлээд хиртэй хувцастайгаа ордоггүй нэгэн.Би ийм их ажил хийсэн шүү гэж бусаддаа сайрхах гэж хувцсаа бохир чигээр нь өмсдөггүй… Өглөө болгон үнэртэй усаа түрхээд өвөртлөөд гарахдаа миний нөхөр нүүр дүүрэн инээмсэглээд би л нэг сангийн ажилчин гэсэн шиг бохир заваанаа гайхуулаад л явдаггүй юм шүү ядаж харилцагч хүмүүстээ цэвэр цэмцгэр л үйлчилдэг юм шүү гэсэн сэтгэлээр ханддаг…  Гэвч сайны хажуугаар саар гэж хуучирсан сэтгэхүйнээсээ гараагүй хүмүүс энэ нэг юм харваас цагаан гартан. царайлчихаад юм хийж чадахуу гэсэн сэтгэлгээгээр ханддагийг нь хараад үнэхээр нөхрийнхөө өмнөөс урам хугарлаа.  Би нөхрийгөө олон удаа баас нь халиад гарч ирж байгаа подвол худгийн бохирыг гаргахыг харсан. Гэвч миний хань хэзээ ч зазсс одоо дараагийн дуудлагандаа ингээд л явхаас ингээд л орхоос гэсэн сэтгэлээр ханддаггүй тийм л ажилдаа үнэнч цэвэрч хүн юм. Хэдий хувцас хунараа цэвэр цэмцгэр авч явж байгаа ч гэсэн муу бодол тээхээсээ өмнө та гарыг нь нэг ажаад үзээрэй хэдий цэмцгэр байлаа ч гар хүний ямар ажил хийдгийг хэзээд илхэнээ харуулах байх хуруунуудынхаа энэ тэнд шугам хоолой хөрөө төмөрт зүсэж эвэршиж эвдэрч арьс нь зумгарсан тэр гар…Надаас урьд нь хүмүүс танай нөхөр ямар ажил хийдэг вэ гэж асуухад би ичин ичин хариулдаг байлаа… Хань минь чамаараа би чинь яасан их бахархдаг гээч гэж эгцлээд хэлж чадаагүй мөртлөө тэгэж ичдэг байснаа бодоход өөртөө гомдож зүхмээр… ийм ажил хийж байна шүүдээ гээд гутарч бухимдаж байгаагүйд чинь… Бусдыг хүндлээд тийм хэмжээний ажил хийдэг мөртлөө юу ч болоогүй юм шиг цэвэр цэмцгэр алхдагт чинь Хань нь чамаарааа бахархаж чангаас чанга орилмоор.Тиймээ миний нөхөр сангийн засварчин… Гэхдээ тэр минь бохир биш үнэртэн сэнгэнүүлсэн залуу үеийн төлөөлөл үлгэр дуурайлал болсон нэгэн…Би ч хаана ч бахархалтайгаар хэлнэ… ” гэжээ. 

Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх