Жүжигчин Брэдли Куперын Манхэттен дахь гэртэй танилц...

2018-10-09 06:01   
Хуваалцах Жиргэх

The Wall Street Journal хэвлэлийн мэдээллэж буйгаар жүжигчин Брэдли Купер саяхан Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт таунхаус худалдан авчээ.

Зарим эх сурвалжийн дагуу жүжигчин уг үл хөдлөх хөрөнгөд 13,5 сая ам.доллар зарцуулсан байна. Таван давхар таунхаусын нийт талбай 1200 м2 бөгөөд дотор нь 4 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө байрладаг гэнэ. Мөн мянга гаруй шил дарс хадгалах чадвартай, температурын хяналттай тусгай зоорь бий. Түүнчлэн байшингийн арын хашаанд үдэшлэг, хүлээн авалт зохион байгуулах зориулалттай багахан хэмжээний цэцэрлэгт хүрээлэн суурилагджээ.Жүжигчин Брэдли Куперын Манхэттен дахь гэрээр зочилцгооё (фото 1)Жүжигчин Брэдли Куперын Манхэттен дахь гэрээр зочилцгооё (фото 3)Жүжигчин Брэдли Куперын Манхэттен дахь гэрээр зочилцгооё (фото 6)Жүжигчин Брэдли Куперын Манхэттен дахь гэрээр зочилцгооё (фото 7)


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх