Хүүхдийн хоолны багц

2018-02-22 02:18   
Хуваалцах Жиргэх

“Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн долоо дахь дугаар танд хүрлээ. Энэ дугаарт “улаан баг”-ийн ахлах тогооч П.Ганбат, өөрийн туслах тогооч “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Ш.Эрхэмийн хамт “хөх баг”-ийн ахлах тогооч Б.Тэмүлүн түүний туслах тогооч “Хөгжим бүжгийн коллеж”-ийн сурагч Н.Хонгорзул нартай мэргэжлийн гал тогоонд өрсөлдөв. Тэдний хүүхдийн хоолны багц (Гахайн махан ороомог, Онигири, Далайн байцааны шөл, Жимстэй ногооны салат) хийв.

Хоолны нэр: 

Гахайн махан ороомог, Онигири, Далайн байцааны шөл, Жимстэй ногооны салат

Орц:

Гахайн мах 300 гр
Өндөг 3 ширхэг
Давс 2 гр
Хар пвор 2 гр
Талхны хатаам 30 гр
Далайн байцаа 2 ширхэг
Миёог 45 гр
Даши (загасны шөл) 10 гр
Гүнжидийн үр 5 мл
Гүнжидийн тос 10 гр
Цагаан будаа 60 гр
Лууван 50 гр
Сонгино 30 гр
Сармис 1 ширхэг
Бөөрөлзгөнө 40 гр
Цангис 20 гр
Чидун жимсний тос 30 мл
Цагаан дарсны цуу 20 мл

Хоол хийх арга:

Гахайн махан ороомог бэлтгэх: Гахайн махыг нарийн шүүрээр хоёр удаа машиндана. Дэвтээсэн талхны хатаамыг шанзанд холино. Давс пвороор амтыг тохируулна. Бэлтгэсэн шанзыг нэгэн жигд болтол хутгаад голд нь чанасан өндөг, ногоонууд хийж битүү жигнэнэ. Сонгон авсан цагаан будааг сайтар угааж, жигнэж болгоно. Далайн байцаанд гүнжидийн тос түрхэж халаасан хайруулд хуурай шарна. Шарсан байцааг уртын дагуу зүснэ. Бэлтгэсэн будааг даши, будааны архи, бага зэрэг гүнжидийн тосоор амтлана. Амталж бэлдсэн будаагаа гурвалжин хэлбэрт оруулан далайн байцаагаар орооно. Дотор нь ногоо, загасны мах хийж болно. Урдчилан бэлтгэсэн шөлөнд далайн байцааг (миёог) жижиглэн хийж буцалгаад, зөөлөн галаар чанаж болгоно. Давс, пвороор амтыг тохируулна. Сонгон авсан ногоон ургамал болон навчит ногоон угааж цэвэрлээд жижиглэн хэрчиж бэлтгэсэн сүмсээр амтлана. Бөөрөлзгөнө, цангис жимсийг дээрээс нь цацаж өгнө.

Сүмсэнд: Чидун жимсний тос, цагаан дарсны цуу, давс, хар пвор, хуурсан сонгино орно.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх