Сильвестр Сталлоне: Би амьд байна, худал мэдээллээ зогсоо

2018-02-21 08:35   
Хуваалцах Жиргэх

Жүжигчин Сильвестр Сталлоне нас барсан гэх мэдээлэл удаа дараа гарсан билээ. Хамгийн сүүлд энэ сарын 19-нд “71 настай Сильвестр Сталлоне нас баржээ” гэх мэдээлэл гарсан. Түүний хорт хавдар нь хүндэрч нас барсан гэж уг мэдээлэлд өгүүлсэн байсан юм. Шүтэн бишрэгч нар нь ч эмгэнэл илэрхийлээд амжсан. Тэгвэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийнхүү мэдээлсний дараа жүжигчин эр “Instagram”-аараа дамжуулан өөрийгөө амьд гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр худал мэдээллүүдээ зогсоохыг хүсээд “Би амьд байна. Эрүүл саруул, жаргалтай байна” гэсэн байв.

Сталлоне түүнчлэн 21 настай охин София болон 19-тэй Систинтэйгээ хамт байгаа зургаа нийтэлжээ. Мөн Сталлонегийн дүү Фрэнк “Ахыг минь нас барсан гэх мэдээллийг ямар солиотой нь бодож олоод байна аа. Ийм хүмүүс сэтгэцийн хувьд эрүүл биш байдаг” гэсэн байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сильвестр и Фрэнк Сталлоне

Сильвестр Сталлоне с дочерей 2018 зурган илэрцүүд

Сильвестр Сталлоне


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Н 203.91.115.42 / 2018-02-26 17:42

Нас бол тоо юм гэдэг шиг