Амин дэмээр баялаг хоол таны гал тогоонд

2018-10-02 06:07   
Хуваалцах Жиргэх

Намар цаг хаяанд иржээ. Шинэ ургацын ногоо худалдаанд гарсан энэ үед хоолны цэсэндээ эрч хүч сэлбэх амин дэмээр баялаг хоол нэмэхийг танд зөвлөж байна. Ингээд гарын доорх материалаар амтлаг, хөнгөн зууш хийх жорыг танилцуулъя. Халуун ногоотой дүфү 2 хүний орц
  • 1/2 цайны халбага эрдэнэ шишийн цардуул
  • 1/4 аяга шар буурцгийн соус
  • 2 ц/х элсэн чихэр
  • 2 хумс сармис, хэрчинэ
  • 1 ц/х гүнжидийн тос
  • 250 г куб болгон хэрчсэн дүфү
  • 4 ногоон чинжүү
  • 1/2 улаан чинжүү
  • 4 ногоон сонгино
  • 2 хоолны халбага ургамлын тос
  1. Эрдэнэ шишийн цардуулаа жижиг саванд хийнэ. Шар буурцгийн соусаа хийн ширхэггүй болтол нь хутгана. Элсэн чихэр, сармис, гүнжидийн тосоо хийнэ.
  2. Дүфүгээ ус шингээдэг алчууран дээр тавьж хатаана.
  3. Чинжүүнүүдээ цэвэрлэн хөндлөнгөөр нь хэрчинэ.
  4. Хайруулын тавган дээрээ тосоо хийн халаана. Дүфүгээ хийн, алтлаг бор болтол нь ойролцоогоор 3 минут шарна. Дүфүгээ гаргана. Галаа унтраахгүй.
  5. 5.    Чинжүүгээ хийн өнгө нь алтлаг болтол нэг минут шарна. Дүфүгээ буцаан хийн соусаа хийнэ. Хурдан хутгаж, дүфүг дөнгөж халтал нь байлгаад эрдэнэ шишийн цардуулаа хийн 30 сек орчим шарна. Тэр дор нь таваглаад идээрэй.
Энэтхэг маягийн шарсан байцаа 4 хүний орц
  • 1/2 ногоон байцааг тууз маягтай хэрчинэ
  • 1 хоолны халбага ургамлын тос эсвэл гичний тос
  • 1 х/х хар гичний үр
  • 1/2 ц/х гоньдны нунтаг
  • 1/2 ц/х цагаан гаа
  • 1/4 ц/х чили
  • 1 ц/х давс
  • Сармис, лемоний шүүс гэх мэт хүссэнээрээ нэмж амталж болно
  1. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халаана. Тосоо хийн 10 секундын дараа гичний үрээ хийнэ.
  2. Тас хийж эхлэнгүүт үлдсэн амтлагчаа хийн дахин 10 секунд хуурна. Ингэснээр тосонд амт нь шингэх ба түлж болохгүй.
  3. Байцаа, давсаа хийн зөөлөртөл нь шарна.
  4. Хүссэнээрээ нэмж амтлана.
Ц.Мишээл  

Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх