Дэлхийн хамгийн үзэсгэлэнт газрууд

2018-10-01 10:55   
Хуваалцах Жиргэх

Дэлхийн хамгийн гайхамшигтай байгалийн тогтоц бүхий уул, нуур мөрөн, байгалийн цогцолборт газар, цэцэрлэгт хүрээлэнгээр та бүхнийг аялуулж байна.

Хэдийгээр фото зураг ч гэлээ таны нүдний алжаалыг тайлж, танин мэдэхүйд тань дусал ч гэсэн нэмэр болно.

Хэрэв эдгээр улсуудаар аялах завшаан тохиовол эдгээр газраар очихоо мартаваа.

АНУ-ын Калифорни мужийн Лассен-Волканик үндэсний парк дахь янз бvрийн өнгөтэй элсэн толгод.

Чилийн хамгийн том, Өмнөд Америкийн хамгийн гүн нуур болох Хенераль Каррера дахь Гантиг сүм. Цогчин дуганы гулдан хаалгыг санагдуулам доторх хэлбэрээс нь шалтгаалж энэхүү эрдсийн бүтцийг ийн нэрлэдэг юм.

Антилопын каньон. Тус каньоны улбар шар улаан өнгө антилопын өнгийг санагдуулдаг. Тодруулбал, Элсэн хадан дунд үүссэн том нүхнүүдийг каньон гэдэг. Олон зууны турш ус салхины нөлөөгөөр улаан элсэн хад хэдэн зуун метр нүхлэгдэж каньоныг үүсгэжээ. Энэхүү каньон жуулчдыг үзэсгэлэнтэй сайхан байдлаараа татдаг.

Дэлхийн том толь гэгдэх хамгийн том давстай нуур Солончак Уюни. Цасны улирлын үед усан давхаргаар хучигдаж, тэнгэр газар харагдахуйц гайхамшитай том толь болдог. Солончак Уюни нь Боливийн Альтипланогийн өмнө зүгт байрлах аглаг тал газарт далайн мандалаас дээш ойролцоогоор 3650 м өндөр ширгэсэн давст нуур.

Байгалийн нэгэн сонирхолтой үзэгдэл болох гейзерийг зарим хүмүүс мэдэх биз ээ. Гейзер нь газар доороос өндөр температурын халуун ус оргилдог ховорхон байгалийн үзэгдэл юм. Неведа мужид байдаг үзэсгэлэнт гейзэр болох 'Fly Geyser'-ийн зураг.

Өмнөд Америкт орших, урсацын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том мөрөн болох Амазон мөрөний Anavilhanas байгалийн дурсгалт газар.

Zhangye Danxia өнгөт чулуулаг уул, Хятад улс.

2000 онд олж нээсэн Мексикийн Найка хотод байдаг Болорын агуй.

Исландын голын харагдах байдал.

Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд.

Энэ бол Пакарайма нурууны нэг хэсэг Рорайма уул. Энэ нуруу Венесуэл, Бразил, Гайана улсыг дамнан оршдог бөгөөд Венесуэлийн Канайма үндэсний дархан цаазат газрын нэг хэсэг болдог. Энд үзэсгэлэнтэй Анхелийн хүрхрээ оршдог.

Этиопын Даллол галт уул.

Исландын Йёкюльсаурлоун нуур хөлдсөн байгаа нь

Танзанийн хойд хэсэгт орших Натрон нэрт бяцхан нуур натрон гэдэг эрдэс бодис ихээр агуулснаас ийнхүү нэршжээ.

Ойн гэрэлт цох, Япон улс.

Мадагаскарын дархан цаазат газар - “Цинги-Де-Бемараха”.

Австралийн Ягаан нуур

Тяньши уул, Хятад улс.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх