Зууны шилдэг зургууд...

2018-10-01 10:35   
Хуваалцах Жиргэх

Дэлхийн түүхэнд хамгийн олон хүний аминд хvрсэн үйлдвэрийн осол 1984 онд Энэтхэгийн Бхопал хотод гарсан. Бхопал дахь АНУ-ын “Dow Chemical” компанийн салбар “Union Carbide” үйлдвэрээс 40 тонн метилийн хий алдагдсаны улмаас хорт хий агаарт тархаж, осол гарснаас хойш гурван жилийн дотор тухайн орон нутгийн оршин суугч 3500 хүн амь насаа алдсан юм.  Харин хожим нь өвчин эмгэг тусч нас барсан хүмүүсийн тоо 15 мянга болж нэмэгджээ. Энэ бол албан ёсны тоо. Харин хvний эрхийн байгууллагуудын тооцоогоор бол энэ тоо аль хэдийнэ 25 мянгад хүрээд байгаа аж. Хорт бодисын ялгарлын улмаас Бхопалын оршин суугчид хэдэн мянгаараа өвчин эмгэгт баригдаж, ялангуяа хорт хавдраар өвчлөгсдийн тоо огцом нэмэгдсэний зэрэгцээ төрөлхийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олноор төрөх болсон юм. Ямартай ч, энэ ослоос болж эрvvл мэндээрээ хохирсон 500 мянган хүн бий гэсэн судалгаа байдаг.
Хэрвээ тэр эгзэгтэй байдал өдрийн цагт тохиолдсон бол дэлбэрэхгүй байж болох байсан. Учир нь шөнийн ээлжийн ажилтнууд түгшүүрийн анхны дохиог ердөө сонсолгvй "унтаад єнгєрсєн" байжээ. 
 
 
2006 оны хоёрдугаар сарын нэгэнд Иорданы баруун эрэгийн Амона гэх газар израйлын цэргийн нэг офицерийн авсан зураг. Иорданы баруун эрэг дээрх еврейн сууринг буулгах ажлын үеэр оршин суугч 200 гаруй иргэд эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд нийт 800 цагдаа уг иргэдийг цаг гаруйн хугацаанд буулган авч бульдозеруудаар байшингуудыг нураажээ. 
 
 
1945 оны наймдугаар сарын есөнд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтийн зураг.
 
 
Энэ дүр зураг бол 1932-1933 оны хооронд Зөвлөлтүүдийн эзэлсэн Украйнд болсон өлсгөлөнгийн зурагнууд юм. Энэ үед хамгийн багадаа 4,5 сая хүн үхсэн гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Хотын намын хорооны гадуур өлсгөлөн хүмүүс үхсэн хүний мах идэж, үр хүүхдээ алж идэж байсан баримтууд уул овоо шиг их байдаг аж.
 
 
1975 оны Английн регбигийн тэмцээний шувтаргийн тоглолтын үеэр австрали эр болох Майкл цэнгэлдэхээр нүцгэн гүйж хатан хааныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Цагдаа нар түүнийг барьж малгайгаараа хамгаалан шоронд хүргэсэн бөгөөд 3 сарын ял өгчээ. 
 
 
 
"Талхан гарт, гэхдээ дөрвөн хуруутай" гэж Пикассогийн энэ зургийг авсан түүний найз Дувануоши хэлжээ.
 
 
Эгэл жирийн байдал бол Эйнштейний гол чанар юм. Алдар нэрийн араас нь Эйнштейний төрөлхийн зан чанартай нь харшилсан, нэг үгээр хэлэхэд тахин шүтэх байдал гарч иржээ.
Эйнштейн амьд домог, жинхэнэ ардын баатар болж ноёд язгууртан, төрийн зүтгэлтэн бусад нэр цуутай хүмүүс түүнийг урин хүлээн авдаг мэргэн хүн, олон нийт, хэвлэлийн газар эрдэмтэн хүн гэхээсээ алдарт кино жүжигчин мэтээр харьцдаг болчихсоныг өөрөө хачирхан гайхаж байв. 
 
Нэг удаа галт тэргэнд Эйнштейнийг мэдэхгүй зорчигч, мэргэжлийг нь асуухад “Би зураачдын хувьд бол загвар болдог хүн” гэж уйтгартайхан хариулсан гэдэг. Гарын үсэг зуруулах хүсэлтийг биелүүлж ядрахдаа гарын үсэг зуруулах гэж хөөцөлдөх явдал бол Каннибализмын шинэхэн үлдэгдэл юм. “Урьд цагт хүн нэг нэгнийгээ барьж иддэг байсан бол одоо тэгж золигт гаргахын ор болгож гарын үсгээр хөөцөлдөж байна” нэж нөхөддөө хэлсэн байдаг.
 
 
1945 оны хоёрдугаар сарын 23 нд Японы мэдлийн байсан Ивожима арлын орой дээр америкийн тэнгисийн явган цэргүүд тугаа мандуулж байгаа нь. Энэ тухай кино хүртэл хийсэн байдаг билээ. 
 

Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх