Хүү маш хүнд өвдлөө...

2018-01-12 09:19   
Хуваалцах Жиргэх

Хүү маш хүнд өвдлөө. Ээж нь хүүгийнхээ орны хажууд суун, бурхнаас тусламж хүсэн залбирч, олон ч хоногийг үджээ. Нэгэн өдөр үхлийн сахиусан тэнгэрийн далавчны дэвэлт сонсогдов.

-Битгий миний хүүг аваач. Хүү маань өсч том болоогүй, хамгийн чухал зүйл болох хайр гэдгийг таньж мэдээгүй шүү дээ хэмээн хүүгийн ээж гуйлаа.
-Хүү чинь газар дээрхээс илүү сайхантай тэнгэр дээр учирна шүү дээ.


-Гэвч тийшээ юугаа авч явах юм бэ? Түүнийг хэдхэн дусал хайр цуглуулахыг зөвшөөрөөч дээ, дараа нь би түүнийг тэнгэр рүү илгээе.
-За яахав. Хүссэнээр чинь болог. Энэ сав хайрын дуслаар дүүрсэн үед би эргэн ирнэ хэмээн сахиусан тэнгэр хэлээд ээжийнх нь өмнө алтан бумба тавиад нисэн одов.
Хүү илааршин, хөл дээрээ босмогц ээж нь түүнд бүхнийг нэгд нэгэнгүй яриад “Хүү минь, бидний тохиролцооны талаар санаж яв. Тиймээс хайрлах гэж яарах хэрэггүй” гэж захилаа. Гээд зүрхийг захирч болох биш дээ. Хүүгийн зүрх хайраар бялхаж, түүнийгээ ойр дотныхондоо харамгүй өгч байв. Харин ээж нь бумба хэзээ дүүрэхийг сэтгэл түгшин харж байлаа. Он жилүүд хөврөн, хүү эрийн цээнд хүрэв. Хүү гэр бүл, ажил, найзууддаа хайртай байж. Эцэг эхээ асарна, хэнийг ч хайраар үл дутаана, харин бумба дүүрсэнгүй. Ээж нь үхлийн тэнгэрийг дахин нэг удаа харав, энэ удаа түүний өөрийнх нь ээлж иржээ.

-Чи ч намайг зальджээ хэмээн сахиусан тэнгэр инээмсэглэв.
Хэмжээнээсээ ихийг багтаадаг нэг ч сав байдаггүй бол хайрын сав ёроолгүй аж.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх