Харумафүжигүй Хацү башё Ням гарагт эхэлнэ

2018-01-12 04:51   
Хуваалцах Жиргэх

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн банцүкэг зарлажээ. Нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацу башёд Монголын 22 бөх хүч үзэхээр болсон байна.

Арваннэгдүгээр сарын тэмцээнд 40 дэх түрүүгээ авсан Хакүхо аварга зүүн жигүүрийг тэргүүлсэн бол ёкозүна Кисеносато баруун жигүүрийг ахалж, Какүрюү зүүний удаад бичигджээ.

Озеки Гойёдо, Такаясү гэсэн хоёр озеки, Сэкиваке Митаекүми, Тамаваши нар Хацу башёд барилдахад бэлэн болжээ. Манай бөх Тамаваши гурван башёгийн дараа сэкивакэ цолоо эргүүлэн авлаа.

Ичиножёо А.Ичинноров Маэгаширагийн тэргүүнд бичигдсэн бол Араваши Э.Дөлгөөн маэгаширагийн 4-т эрэмбэлэгджээ. Чиёогома Г.Мөнхсайхан маэгаширагийн 7-д, Тэрүнофүжи 10-т тус тус бичигдсэн байна.

Жюүрёо зиндаанд манай 6 бөх барилдана. Кюүшюү башёд зодоглоогүй Таканоива А.Баасандорж зиндаа уруудсан бол Миторюү Б.Төрболд, Дайшёохо Р.Шижирбаяр нар жюүрёо зиндаанд дэвшин гарсан байна. Миторюү Б.Төрболд анх удаагаа жюүрёо зиндаанд дэвшин Монголоос төрсөн 33 дахь сэкитори болжээ.

Макүшита зиндаанд 6, Жонидан зиндаанд 2 бөх барилдах ба “Буур” Н.Жамъян аваргын удмын бөх Г.Батбаяр харцагын хүү Б.Анхбаяр анх удаагаа жонокүчи зиндаанд барилдахаар болсон байна


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх