Хүний нутагт Монголчууд нэгэндээ тусалж байна

2018-01-11 08:55   
Хуваалцах Жиргэх

Солонгост ажиллаж, амьдардаг Bataa Tumurbaatar гэдэг залуу Сөүлийн нэгэн нүүлгэлтийнкомпанид ажилладаг. Тэрбээр хамт ажилладаг Монгол залуустайгаа нийлж улаан гахай “тэжээн”, өдөр бүр гахайндаа мөнгө хийж, тодорхой хугацааны дараа хүмүүнлэгийн үйлсэд зориулахаар болсон аж. Залуус өдөр бүр гахайндаа мөнгө хийдэг байсан бөгөөд даваа гаригт Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа хүүд хандивласан байна. Энэ хүү арав орчим хагалгаанд орсон, ясны өвчнөөр шаналж яваа бөгөөд Монгол залуусын дэмжлэгт ээж нь баярлаж, сэтгэлийн дэм болж байгааг бичсэн байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх