Кэйт Миддльтон Диана гүнжид хүндэтгэл үзүүллээ

2017-12-06 09:01   
Хуваалцах Жиргэх

Мягмар гаригт Букингемийн ордонд болсон дипломат уулзалтын үеэр Кембрижийн гүнж Кэйт Миддльтон Диана гүнжийн титмийг зүүж иржээ.

Гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буй гүнж ийнхүү гурав дахь удаагаа Диана гүнжийн титмийг дээд хэмжээний ёслолын үеэр зүүж түүнд хүндэтгэл үзүүллээ гэж хэвлэлүүд мэдээллээ. Өмнө нь 2015, 2016 онуудад мөн энэ титмийг зүүн дээд хэмжээний арга хэмжээнд ирж байсан юм.

Энэхүү титмийг 1913-1914 онд хатан хаан Мэрри  зүүж байгаад түүнийг таалал төгсөхөд буюу 1953 онд хатан хаан хоёрдугаар Элизабетэд шилжиж ирсэн гэдэг. Харин 1981 онд Диана гүнж ханхүү Чарлестай гэр бүл болоход түүнд шилжин, одоо угсаа залгамжлах хан хүүгийн гэргий болох Кэйт Миддльтонд шилжээд байгаа юм.

 С.Сэнгүм


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх