Жэки Чан хөрөнгөө хүүдээ өвлүүлэхгүй

2017-12-06 07:08   
Хуваалцах Жиргэх

ХонКонгт төрсөн, өдгөө 63 настай алдарт жүжигчин Жэки Чан 130 сая ам долларын хөрөнгөөсөө хүүдээ өвлүүлэх бодолгүй гэдгээ илэрхийлжээ. Жүжигчин хэлэхдээ хөрөнгийнхөө талыг хүмүүнлэгийн үйлсэд зориулах бөгөөд үлдсэнийг нь яах талаар бодоогүй.

Ямар ч байсан хүүдээ их хөрөнгө залгамжлуулах төлөвлөгөө байхгүй гэжээ. Тэрбээр “Миний хүү Жэеси өөрөө л чадвартай байвал жаахан мөнгийг ч юм болгоно. Харин чадваргүй бол миний хөрөнгийг зүгээр л хог дээр гаргана шүү дээ” гэжээ.

Жүжигчин Жэки Чан кино урлаг дахь өөрийн карьераа таван наснаасаа хойш эхлүүлсэн байдаг. Өнөөг хүртэл 150 гаруй кинонд ажилласан тэрээр амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

Тэр ч утгаараа хүүгээ ажилч хичээнгүй нэгэн байх ёстой гэж үздэг байна. 1982 онд төрсөн Жэеси Чан жүжигчин, дуучин билээ. Тэрээр 19 кинонд тоглож, Хонконг, Тайваньд хөгжмийн карьераа өсгөсөн байна.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх